бичсэн: Энхмандах , 2012-04-07,23:54
Сурвалжлагч: Ц.Нямдорж сайд аа, өчигдөр хүмүүс таныг твиттерт шөнөжингөө муулж хонолоо
Ц.Нямдорж: Айн тэр твиттер гэдэг чинь хаана байдаг газарав, яахаараа 12 өнгөрчихөөд байхад ажиллаж байдаг юм, алив цагдаа дууд.
төрөл:Улс төр
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Босс болох багаасаа.

бичсэн: Энхмандах , 2009-12-30,22:49
"АЛТАН ҮЕ" хүүхэд залуучуудын төвд дараах сэдвүүдээр лекц уншиж,зөвлөлгөө өгч байна.
Сэдвүүд:
-Авилга өгч авч сурах ёсон
-Босс болох багаасаа
-Хэрхэн дарга мэргэжилтэй болох вэ?
-Мэргэжилээ хэрхэн сонгох вэ буюу Амьдралд ашигтай 21 албан тушаал
-Үнэн юм шиг ярьж,өөрийн юм шиг авах аргууд
төрөл:Улс төр
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-02-03,21:32
Олон жилийн туршид манай ард түмэн нийгэм, улс төрийг шинжсээр олон төрлийн мэргэн ажиглалт хийжээ. Тухайлбал гэнэт хүмүүс өдөр шөнө гэлгүй хаалга балбан үнэгүй сонин тарааж, хүүхдийн талбай байгуулаад, гурил будаа зүгээр өгөөд эхэлбэл ирвэл удахгүй сонгууль болно гэсэн үг.
төрөл:Улс төр
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-13,00:56
Жуулчин хөтлөгчөөсөө асууж байна гэнэ.
-Уучлаарай танай энэ хөшөөн дээр чинь генерал нь яагаад ийм сонин байдалтай байгаа юм бол?
-Нөгөө юу л даа. Генералыг морь унаж байгаа байдлаар нь харуулах ёстой байсан ч хотын захиргааны гаргаж өгсөн мөнгө морины хөшөөнд нь хүрээгүй юм.

төрөл:Улс төр
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог